Бидний Тухай

Бадамлянхуа Иогийн төв нь 2015 оны 10 сард найруулагч, иогийн багш Б. Туулын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 🇬🇧 Английн DCFYM-ийн албан ёсны франчайз эрхтэй иогийн төв юм. Манай төв нь 🧘‍♀️ иогийн гүн ухаан, гоо зүй, эрүүл амьдралын хэв маягийг хослуулан хүний 🧠 сэтгэл зүй, 💪 бие махбодыг тэнцвэржүүлж, чийрэгжүүлэх эрхэм зорилготойгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бидний Зорилго

Хүн бүрийг эрүүл чийрэг биетэй, тайван амгалан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, гоо үзэсгэлэнгээ дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтүүлдэг болгох эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд оршино.

Бид иог, бясалгал болон эрүүл амьдралын дадлаар дамжуулан хүн бүрийг дотоод өөртэйгөө холбогдон, бие сэтгэлээ хайрлан, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжих зорилготой.

Бидний Үзэл Баримтлал

Бид хүн бүр эрүүл бие, амгалан сэтгэл, дотоод гоо үзэсгэлэнг цогцоор нь хөгжүүлэх боломжтой гэдэгт итгэдэг. Тийм ч учраас бид хүн бүрийг өөрийнхөө хамгийн эрүүл, аз жаргалтай, гэрэлтсэн хувилбар болоход нь дэмжлэг үзүүлэх болно.

Бидний Үнэт Зүйлс

Эрүүл мэнд

Бие махбодын эрүүл байдал, сэтгэл зүйн амар амгаланг эрхэмлэнэ.

Хөгжил ба хамтын нэгдэл

Өдөр бүр өсөн хөгжиж, бие биенээ дэмжсэн эерэг, халуун дулаан орчныг бүрдүүлнэ.

Өөрийгөө хайрлах

Өөрийгөө ойлгож, хүндэтгэн, бие сэтгэлдээ анхаарал тавих дадлыг төлөвшүүлнэ.

Цогц гоо үзэсгэлэн

Дотоод болон гадаад гоо сайхныг эрүүл амьдралын хэв маягтай уялдуулан хөгжүүлнэ.

Бидний Багш Нар

Баатарцогт овогтой Туул

Баатарцогт овогтой Туул

Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иог, Иони өндөгтэй иог

Боловсрол: Кино найруулагч, сэтгэл судлаач •Кино Найруулагч - бакалавр-2002 он •Боловсролын удирдлага- магистр-2011 он •Боловсролын удирдлага докторант •Сэтгэл судлаач-2021 он •E-RYT 500 Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иог, Иони өндөгтэй иогийн Олон улсад багшлах эрхтэй •Английн Даниел Колленс нүүрний иогийн супер трэйнер, нүүрний иогийн багш бэлтгэх сургалтын эрхтэй багш •”Ошо бясалгал”-ын хөтлөгч багш •Био энерги, Аура оношилгоо засал хийх эрхтэй

Далхжав овогтой Ариунаа

Жирэмсний иог, Ахмадын иог, Зөөлөн иог

Боловсрол: Орос Англи хэлний багш •Орос хэлний багш - бакалавр-1984 он •Боловсрол удирдлага-магистр -1990 он •RYT 200 Хатха иог, Нурууны Иог, Жирэмсний иог Олон улсад багшлах эрхтэй •Галаар анагаах засалч

Далхжав овогтой Ариунаа
Пунцаг овогтой Алимаа

Пунцаг овогтой Алимаа

Хатха иог

Боловсрол: дээд мэргэжил- хуульч - бакалавр-1979 он •магистр- 2001 •E-RYT 500 Хатха иог олон улсад багшлах эрхтэй

Үнэнбат овогтой Цэцэгсайхан

Хатха иог, Агаарын иог, Урсгал иог, Нүүрний иог, Дуут аяганы бясалгал

Боловсрол:Олон улсын худалдаа, маркетингийн удирдлага. E-RYT 200 Хатха иог, Агаарын иог, Урсгал иог, Английн Даниел Колленс Нүүрний иогийн Олон улсад багшлах эрхтэй. YACEP-20 Эрүүл хоол боловсруулах сургалт -2023он YACEP-20 Эрүүл оюун ухаан сэтгэл хөдлөлийн сургалт 2023- он. Sound Healing,Meditation /YACEP/ Төвдийн дуут аягаар эмчилэх цогц аргын мастер багш. 2026 он

Үнэнбат овогтой Цэцэгсайхан
Дагз овогтой Бурмаа

Дагз овогтой Бурмаа

Барилгын инженер, Бадамлянхуа Иог Төвийн сургалтын менежер

Боловсрол: Барилгын Инженер Бадамлянхуа Иог Төвийн сургалтын менежерээр 12 жил ажиллаж байна.

Дэжидбал овогтой Батзаяа

Анхан шатны хатха иог, Агаарын иог

Боловсрол: Нягтлан бодогч •Нягтлан бодогч - бакалавр-1999 он RYT500 Анхан шат болон ахисан шатны олон улсын эрхтэй иогийн багш, Агаарын иогийн багш.

 Дэжидбал овогтой Батзаяа
Батдэлгэр овогтой Нармандах

Батдэлгэр овогтой Нармандах

Анхан шат болон ахисан шат, Хүүхдийн иогийн багш, Бүжигчин

Боловсрол - Бүжигчин - RYT500 Анхан шат болон ахисан шатны олон улсын эрхтэй иогийн багш - Хүүхдийн иогийн багш

Баттулга овогтой Нандин

Нүүрний иог, хатха иог, пилатис

Б.Нандин Боловсрол: компьютерын инженер •Компьютерын инженер - бакалавр-2012 он •Компьютерын инженер - магистр-2014 он •E-RYT 200 Хатха иог, Английн Даниел Колленс нүүрний иогийн багш, Пилатесийн багшаар төгссөн. • Гуаша, божин болон буккал массажны олон улсын гоо засалчийн эрхтэй

Баттулга овогтой Нандин
Чимиддорж овогтой Алтанчимэг

Чимиддорж овогтой Алтанчимэг

Анхан шатны хатха иог, Платис

Боловсрол : - МУБИС Газар зүйн багш, аялал жуулчлалын менежер бакалавр 2003 - Бизнесийн удирдлагын магистр 2010 - E-RYT 200 2024 он - Пилатис иог 2026 Олон улсад багшлах эрхтэй

Гаанжуур Овогтой Рэнцэндулам

Анхан шатны хатха иог, Бий биелгээ, Хөдөлгөөнт бясалгал

Боловсрол: Бүжигчин, Банк санхүүч 2007 баклавр 2025 онд Yoga &Ayurveda Institute Иогийн багш олон улсад заах эрхтэй YTT 200 цаг Бий биелгээ+ Хатха иог багш

Гаанжуур Овогтой Рэнцэндулам

Бидний Түүх

🌸 Өдгөө манай төвд 10 мэргэшсэн багш, 📚 сургалтын менежер, 🌱 дадлагажигч багш болон 📱 сошиал медиа менежерийн баг хамтран иогийн мэдлэг, боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байна.

🇮🇳 Энэтхэгийн Ришикеш хот дахь D’vine иогийн сургуультай хамтран Yoga Alliance-ийн 🌍 RYT200, RYT300 олон улсад багшлах эрхтэй иогийн багш бэлтгэх сургалт, мөн 🇬🇧 Danielle Collins Face Yoga Method-оор магадлан итгэмжлэгдсэн 😊 Нүүрний иогийн олон улсын багш бэлтгэх сургалт-ыг амжилттай зохион байгуулж, олон чадварлаг багш нарыг бэлтгэн гаргаж байна.